2025 онд ЭМС-ын 2025 оны 12 сарын 23-ны А/503 тоот тушаалаар Уромед эмнэлэг нь магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдаж, итгэмжлэлийн хугацаагаа 3 жилээр сунгууллаа.

Манай эмнэлэг оношилгооны хүчин чадлаа нэмэгдүүлж, Samsung Medison Ultrasound V6 загварын сүүлийн үеийн эхо аппаратыг ашиглалтад нэвтрүүлээд байна. Энэ тоног төхөөрөмж нь өндөр нягтралтай дүрслэл гаргах, элэгний өөхжилтийг тоон утгаар хэмжих TAI, TSI зэрэг дэвшилтэт программыг ашиглаж байгаа нь оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлж байна.

Үүнээс гадна сүүлийн үеийн дэвшилтэт лабораторийн тоног төхөөрөмж, технологийн тусламжтайгаар бүх биеийн иж бүрэн шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Шинжилгээний үр дүнг товч, ойлгомжтой байдлаар тайлбарлан өгөх, цаашдын хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж өгөхөд бид анхаарч ажиллаж байна.

Эмнэлгийн барилга байгууламж, дотоод орчныг шинэчлэх, өвчтөнд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд бид тогтмол анхаарч байна. Стандартын шаардлага хангасан өрөө тасалгаа, шаардлагатай тоног төхөөрөмж, тав тухтай нөхцөлийг бүрдүүлснээр өвчтөнд эмчилгээ үйлчилгээ авах таатай орчинг бий болгож байна.

Манай эмнэлэгт Европ болон уламжлалт анагаах ухааны хосолсон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ амжилттай хэрэгжиж, тогтмол явагдаж байна. Дотор, мэдрэл болон уламжлалтын чиглэлээр хэрэгжүүлж буй энэ хосолсон эмчилгээ нь өвчтөний бие махбодийн сэргэлтийг дэмжиж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж буйгаар онцлог юм.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор бид uromed.mn вебсайтаараа дамжуулан олон төрлийн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг тогтмол нийтэлж байна.

Эдгээр материалаар дамжуулан нийт иргэдэд тухайн өвчний шинж тэмдэг, эрсдэлийн хүчин зүйл, урьдчилан сэргийлэх боломж, эмчилгээний орчин үеийн аргуудын талаар ойлгомжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл хүргэхийг зорьдог.

Ирэх 2026 онд илүү чанартай, хариуцлагатайгаар ажиллаж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно.

Холбоотой мэдээлэл

Бидний үйлчилгээ