Бидний тухай
Uromed эмнэлэг нь хүн ардын эрүүл мэндийг дээд түвшинд сахин хамгаалах, эмчилгээ, оношилгооны чанарыг Монгол улсын хэмжээнд дээдлэн хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Бид өндөр мэдлэг, дадлага туршлагатай иргэдийнхээ төлөө чин сэтгэлтэй эмч мэргэжилтнүүд, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий орчныг бүрдүүлж, үйлчлүүлэгч бүрд найдвартай, чин сэтгэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод үйл ажиллагаанд тэгш эрх, ил тод байдал, шударга ёс, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ард иргэдэд үйлчлэх хүний нөөцийн мэргэшсэн тогтвортой байдлыг ханган ажиллаж, байгууллага болон мэргэжилтнүүдийн тасралтгүй суралцан хөгжих зарчмыг мөрдлөг болгоно.

Энэрэх сэтгэл, шударга байдал, багаар ажиллах чадвар, мэргэшсэн чадвар, мэргэжлийн ёс зүй, шинэлэг байдал, чанар.

Бөөрний эмгэг судлалын оношилгоо, эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээг нэвтрүүлэх, дотоод шүүрлийн эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь шийдэх төв болох, эрт илрүүлэг,урьдчилан сэргийлэх үзлэгийн төв болох, компанийн засаглал тогтвортой байх, хүн бүрд хөгжих боломжийг олгох.

“Бид эрт илрүүлж, хүндрэлээс сэргийлж таны эрүүл мэндийг хамтдаа бүтээх болно”
Хамтран ажиллагч байгууллага

Манай онцлох үйлчилгээ
Үйлчилгээний давуу талууд
