Цистит бол олон хүн, ялангуяа эмэгтэйчүүдэд нөлөөлдөг нийтлэг боловч ихэнхдээ буруу ойлгогддог өвчин юм. Энэ нь давсагны үрэвслийг хэлдэг бөгөөд энэ нь цаг алдалгүй арилгахгүй бол олон төрлийн эвгүй шинж тэмдэг, хүндрэлд хүргэдэг. Циститийг ойлгох нь зөвхөн өвчтэй хүмүүст төдийгүй асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудад маш чухал юм.

Цистит гэж юу вэ?

Нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл бөгөөд нян нь давсагны салст бүрхэвчинд наалдаж, тэр хэсгийг цочроож үрэвслийг үүсгэдэг. Үүнийг цистит буюу давсагны үрэвсэл гэж нэрлэдэг.

Цистит нь нас хүйс үл хамааран хүн бүрд тохиолддог. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл. Учир нь эмэгтэй хүний шээсний сүв яг үтрээний хажууд талд байдаг учраас дээшээ өгсөх замын халдвар авч үргэлж цистит хөдлөөд байдаг.

Цистит нь цочмог болон архаг гэсэн хоёр төрлөөр илэрдэг.

Хүйтэн сэрүүний улиралд аль эсвэл бага зэргийн даарснаас үүдэн ЦИСТИТ БУЮУ ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ үүсдэг хэмээн боддог ч маш олон хүчин зүйлсээс үүдэлтэй.

URO MED ЭМНЭЛЭГ

Уро Мед эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон дараах үйлчилгээг та бүхэнд үзүүлж байна.

Циститын шалтгаан

Цистит нь эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог бөгөөд үүний шалтгаан нь эмэгтэй хүний биеийн бүтцийн онцлогтой холбоотой. Эмэгтэй хүний шээсний сүв, хошногоны амсар, үтрээтэй ойр байрладаг. Иймээс дээрх нянгаар үүсгэгдсэн өгсөх замын халдвар үүсэх нөхцөл бий болдог байна.

Нянгийн гаралтай цистит бэлгийн идэвхтэй харилцаанд байдаг эмэгтэйчүүд, жирэмсэн ээжүүд, ахимаг насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Хүйтэн сэрүүний улиралтай холбоотой давсагны архаг үрэвсэл сэдрэх нь илүү байдаг.

Нянгийн бус шалтгаантай циститийн төрлүүд хүмүүст нэлээд тохиолддог. Интерстициал цистит буюу давсагны өвдөлтийн хам шинжийн тохиолдол ихэнхдээ эмэгтэйчүүдэд оношлогддог. Уг өвчнийг оношлох, эмчлэх хүндрэлтэй байдгаас гадна шалтгаан нь тодорхойгүй байдаг. Зарим төрлийн эмнүүд, тухайлбал хими эмчилгээнд хэрэглэдэг циклофосфамид, ифосфамид зэрэг нь биеэс гадагшлах явцдаа задарч, задралынхаа үр дүнд давсагны хана үрэвсүүлэх бодис ялгаруулж химийн шалтгаант цистит үүсгэдэг.

Туяаны циститээр бага аарцгийн эрхтнүүдэд туяа эмчилгээ хийлгэсэн хүмүүс өвчилдөг. Урт хугацааны катетарын хэрэглээ нь эд эсийн гэмтэл үүсгэх болон нян үржих таатай орчин болох ба үрэвслийн шалтгаан болно.

Мөн чихрийн шижин, бөөрний чулуу, түрүү булчирхайн томрол, нуруу нугасны гэмтэл зэрэг өвчний хүндрэлээс шалтгаалан дасвагны үрэвсэл мөн үүсэж болдог байна.

Циститийн шинж тэмдэг

Циститийн нийтлэг шинж тэмдэг

Циститтэй хүмүүст янз бүрийн шинж тэмдэг илэрч болно, үүнд:

  • Байнга шээх: Хүчтэй, байнгын шээс хөөх хүсэл, ихэвчлэн бага хэмжээний шээс ялгардаг.
  • Өвдөлттэй шээх: Шээх үед шатаж буй мэдрэмж.
  • Хэвлийн доод хэсэгт өвдөх: Хэвлийн доод хэсэгт таагүй байдал эсвэл даралт.
  • Үүлэрхэг эсвэл хурц үнэртэй шээс: Шээсний гадаад байдал, үнэр өөрчлөгдөх.
  • Шээс дэх цус: Зарим тохиолдолд гематури буюу шээсэнд цус гарч ирдэг.

Анхааруулга тэмдэг

Зарим шинж тэмдгүүд нь яаралтай эмнэлгийн тусламж шаарддаг илүү ноцтой нөхцөл байдлыг илтгэж болно.

  • Өндөр халуун: 101°F (38.3°C)-ээс дээш халуурах нь бөөрний халдварыг илтгэнэ.
  • Нурууны хүнд өвдөлт: Нуруу эсвэл хажуугийн өвдөлт нь илүү ноцтой халдварыг илтгэнэ.
  • Дотор муухайрах эсвэл бөөлжих: Эдгээр шинж тэмдгүүд нь бөөрний халдвар эсвэл бусад хүндрэлийг илтгэдэг.


Хэрхэн циститээс урьдчилан сэргийлэх вэ?

Та дараах зөвлөмжүүдийг өдөр тутамдаа дагаж мөрдсөнөөр давсагны үрэвслээс урьдчилан сэргийлэх төдийгүй дахин сэдрэхээс хамгаална.

  • Өдөрт 6-8 аяга шингэн уух
  • Шээсээ албадан удаан хугацаанд барихгүй бие засаж байх
  • Бэлгийн хавьтлын өмнө болон дараагаар бие засаж хэвших
  • Бие зассаны дараа урдаас хойш чиглэлээр бэлэг эрхтнээ арчиж хэвших
  • Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx xэрэглэxээс татгалзах
  • Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
  • Цангис жимсний жүүс болон бэлдмэл хэрэглэх.
  • Хүндээр бие зассаны дараа угааж хэвших. Шулуун гэдэсний амсар орчмын нянгууд үтрээ, шээсний сүв рүү орохоос сэргийлэхэд ач холбогдолтой.

Ихэнх тохиолдолд цистит нь 3 хоногийн дараа өөрөө шинж тэмдэг нь буурдаг. Хэрэв таны зовуурь 3 хоногийн дотор арилахгүй бол эмчид хандан шинжилгээнд суурилсан эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Мөн зовуурь илэрсэн үед бүрэн эмчлээгүйгээс үүдэн ахин дахин сэдэрдэг тул та мэргэжлийн эмчид хандан, шээсний ерөнхий шинжилгээ болон эмэгтэйчүүдийн талаас үтрээний мазок зэрэг бусад шинжилгээг өгч, бүрэн эмчлэх зайлшгүй шаардлагатай.

Холбоотой мэдээлэл

Бидний үйлчилгээ