Шинжилгээнд биеэ зөв бэлтгэн ирэх нь шинжилгээний үр дүн үнэн зөв гарахад чухал нөлөөтэй бөгөөд та ямар шинжилгээ өгөхөөс шалтгаалан зөвлөмжийн дагуу бэлдэн ирээрэй.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх

  • Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байхад болно.

Биохимийн шинжилгээнд бэлдэх

  • Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
  • Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.

Шээсний шинжилгээнд бэлдэх

  • Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө.
  • Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.
  • Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
  • Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.
  • Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
  • Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.
  • Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.

Үтрээний наалдац болон Эсийн шинжилгээнд бэлтгэх

Эмэгтэй хүн шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх хэрэгтэй.

Мөн шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнө доорхи дурьдсан зүйлсээс зайлсхийх ёстой:

  1. Үтрээний лаа, тосон суурьтай цэлцэгнүүр болон бусад эмчилгээ
  2. Үтрээний угаалга , үнэр дарагч цацлага гэх мэт
  3. Бэлгийн харьцаанд ороогүй байх
  4. Тампон хэрэглээгүй байх
  5. Сарын тэмдэг ирж байгаа үед шинжилгээ өгөхгүй

Эрэгтэй хүн шинжилгээ өгөхдөө:

  • бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх
  • өглөө нь шээгээгүй ирэх
  • эсвэл 2-3 цаг шээгээгүй байж болно
  • 24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй.

Дааврын шинжилгээнд бэлдэх

  • Дааврын шинжилгээг өглөө, тайван үед ирж өгөх ёстой.
  • Хөнгөн цайлласан байж болно.
  • Бэлгийн дааврын хэмжээ тодорхойлох үед эмч таны сарын тэмдэгийн мөчлөгтэй уялдуулан шинжилгээ өгөх хугацааг тодорхой зааж өгдөг. Тухайлбал ФСГ, ЛГ, пролактин, прогестерон, эстрадиол, тестостерон зэрэг дааврийн түвшин тодорхойлох үед.

Нян судлалын шинжилгээ

  • Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
  • Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гаднын бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах

Цэрний шинжилгээ

  • Урьдчилан лабораториос ариутгасан сав авах
  • Цэрний шинжилгээ авах хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт юм
  • Шинжилгээ өгөхийн өмнө хоол идэж ууж болохгүй
  • Өвчтөн амаа усаар сайтар угааж цэвэрлэнэ
  • Өвчтөн амьсгаагаа гүн авч, толгойгоо бөхийлгөн цээжний гүнээс ханиалган цэрийг гаргана. Цэрийг аман дотроо барьж болохгүй. Шууд цэвэр сав руу нулимж гаргана.

Өтгөний шинжилгээ

  • Жорлонгийн усыг сайтар татаж сайн цэвэрлээд суултуурт том салфетик дэлгэж тавиад хүндэрнэ.
  • Өтгөнөөс ариутгасан шилэн эсвэл пластик савны таганд суурилагдсан халбагаар таслан авна. Баас нь шээсний хольцгүй байх ёстой.

Цагаан хорхойн шинжилгээ 

  • Туулга хэрэглээгүй байх
  • Хүүхэд өгүүлэх бол шинжилгээг авахдаа хошногоны амсраас нь хөвөн бамбараар арчиж авна гэдгийг ойлгуулан тайван байлгана.

Холбоотой мэдээлэл

Бидний үйлчилгээ