Оффисын ажил эрхэлж, өдөржин ширээний ард суудаг хүмүүс нурууны өвчтэй болох магадлал өндөр байдаг. Харин нурууны өвчтэй болох шалтгааны 75 хувь компьютерын ард буруу сууснаас, 25 хувь гаднын нөлөөнөөс болдог хэмээн эмч нар судалгаагаар баталжээ.
Оффисын үед хэрхэн нурууны эрүүл мэндээ хайрлах вэ?
Хөлний тавилт
- Хөлөө ачиж сууж болохгүй. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд учрах даралт жигд бус, тэнцвэргүй болж, нурууны өвчтэй болох суурь тавигддаг байна. Мөн хөлийн булчингийн цусны эргэлтийг хааж саатуулснаас болж, хөл бадайран, венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл болон түгжрэл үүсэх аюултай ажээ.
- Зөв суух. Та хөлөө агаар дээр байхаар сууж болохгүй. Харин хөлөө газарт хүргэж, 90 градусын өнцөг үүсгэж, өвдгөө нугалж суугаарай. Ингэснээр таны нуруу ч давхар тэгшрэх болно.
Нуруугаараа налах
- Нуруундаа тааруулан дэр хийх. Хэрэв таны сандал хэт томдоод, суухад асуудал үүсгээд байвал нуруундаа тааруулан дэр хийж болох юм. Энэ нь нуруунд тухтай байдал үүсгэж, өвдөлтийг намдаах аж.
- Биед тухтай, нуруунд тулгуур болох сандлыг сонгох хэрэгтэй.
- Буруу суухаас зайлсхийх. Нуруу тань чилж өвдлөө гээд бөгтийж, эсвэл хэт доош болж, хүзүү хэсгээрээ сандлаа налж сууж болохгүй. Энэ нь эхэндээ тухтай санагдаж болох ч, цаашдаа нурууны өвдөлтийг нэмэгдүүлж, хөшөөх болно.
Гараа тавих
- Гараа зөв байрлуул. Та гараа буруу тавьж сууснаар гар чилж өвдөж мэднэ. Ялангуяа залхуу хүрсэн үед сандал руугаа налж, гараа сунгаж, компьютерынхулгана дээр тавих нь хамгийн буруу байрлал аж.
- Тохойгоо ширээн дээр тавь. Сандлаа налалгүй аль болох урагш сууж, тохойгоо ширээн дээр бүтэн тавьж, 90 градусын өнцөг үүсгэх хэрэгтэй. Энэ бол хамгийн тухтай, зөв суулт юм.
Хүзүүгээ зөв байрлуулах
- Сандлаа дээшлүүлэх. Сандал хэт намхан байгаа үед бид сандлаа налж, хүзүүгээ эвгүй дарж суух нь бий. Ингэснээр хүзүү хөшиж, бөгтөр болох аюултай байдаг.
- Зөв суух: Нуруугаа цэх, толгойгоо дээш болгож суугаарай. Ингэхдээ нүдээ аниад нээхэд компьютерын дэлгэц яг нүүрний тань өмнө байх ёстой гэдгийг бүү мартаарай.
Нүдээ амраах
- Та компьютероо нүднээсээ 50 см-ийн зайд байрлуулаарай.
- Хэрэв таны компьютер цонхтой ойролцоо байрладаг бол хөшгөө буулгах эсвэл компьютероо өөр газар байрлуулах арга хэмжээ аваарай. Энэ нь таны нүдийг гэмтэх, ядрахаас хамгаалж байгаа хэрэг юм. Учир нь дэлгэцэн дээр тусах нарны гэрэл, хурц туяа нь нүдийг маш ихээр гэмтээдэг байна.
- Компьютерын хамгаалалттай шил зүүж хэвшээрэй. Энэ нь таны нүдийг хамгаалж, ядрахаас сэргийлэх болно.
- Та цаг тутамд 20 секунд нүдээ амрааж, цонхоор ямар нэгэн зүйл харах юм уу, эсвэл аних хэрэгтэй. Мөн нүдний дасгал хийж хэвшээрэй.
Бүх төрлийн уламжлалтын багц маань 5 хоногийн 200,000₮ болж ХЯМДАРЛАА
- ӨВДӨГНИЙ БАГЦ
- НОЙРГҮЙДЛИЙН БАГЦ
- ХҮЗҮҮНИЙ БАГЦ
- НУРУУНЫ БАГЦ
- БҮТЭН БИЕ БАГЦ Өдрийн 100,000₮ өөс хямдраад 60,000₮ ( 5 хоногийн 300,000₮)






















