Хүүхдийн дархлаа дэмжих мультивитамин гэж мэддэг ч витамин тус бүр хүүхдийн биед ямар үүрэгтэй гэдгийг ээж аавууд бид тэр болгон мэддэггүй шүү дээ. Тэгвэл бүгдээрээ хамтдаа сурч мэдэцгээе!

Витамин А

Витамин А нь хүүхдийн харааг сайжруулах, дархлааг сэргээх, арьс, эсийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх, хэвийн өсөлтийг хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.

Витамин Д

Витамин Д нь кальцийг шингээж, ясны хөгжлийг дэмжиж араг ясны өсөлтийг дэмжинэ. Мөн дархлааны системийг идэвхжүүлж, рахитаас сэргийлэх, диатез, экзем, харшлын эсрэг, төрөл бүрийн хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B1

Витамин В1 нь хүүхдийн энергийн эх үүсвэр болдог ба мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх ба тархи, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, анхаарал төвлөрөл, ой санамж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, биед шим тэжээлийг шингээх, өсөлт, хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B2

Витамин В2 нь арьс, нүд, салст бүрхэвчийн эрүүл байдлыг хадгалах, мэдрэлийн болон дархлааны системийг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлэх бөгөөд бие дэх чөлөөт радикалууд гадагшлуулах, хэвийн өсөлт хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B3

Витамин В3 (Ниацин) нь мэдрэлийн болон хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулж, эсийн хэвийн өсөлтийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B5

Витамин В5 (Пантотений хүчил) нь хүүхдийн энергийн солилцоонд оролцдог ба стрессийг бууруулж, дархлааг сайжруулах, эсийн нөхөн төлжилтийг дэмжих, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B6

Витамин В6 нь хүүхдийн тархины үйл ажиллагаа, мэдрэлийн системийг хөгжүүлэх, дархлааг бэхжүүлж, уургийн солилцоог дэмжих, сэтгэл хөдлөлийг зохицуулах, анхаарал төвлөрлийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B9

Витамин В9 (Фолийн хүчил) нь хүүхдийн эсийн хэвийн өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай ба тархи, нугасны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжих, дархлааг сайжруулж, цус багадалтаас сэргийлж, хүүхдийн эрүүл өсөлтийг хангах үйлчилгээ үзүүлнэ.

Витамин B12

Витамин В12 нь хүүхдийн тархи, мэдрэлийн системийг хөгжүүлэх, ой санамж, төвлөрлийг сайжруулах, цусны улаан эсийн ялгаруулалтыг идэвхжүүлж, цус багадалтаас сэргийлж, дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

Витамин С

Витамин С нь амьсгалын замын үрэвсэл, ханиад гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шархны эдгэрэлтийг түргэсгэх, эсийг гэмтээхээс сэргийлэх, цус багадалтаас урьдчилан сэргийлэх хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд төмрийг шингээхэд оролцох, дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

Төмөр

Төмөр нь цусан дахь хүчилтөрөгчийг тээвэрлэх, төмрийн агууламжийг хангах, цус багадалтаас сэргийлэх, анхаарал төвлөрөлтийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.

Цайр

Цайр нь тархины хөгжил, өсөлтийг дэмжиж, мэдрэлийн системийн эрүүл мэндийг сахихад тусалдаг. Цайр нь эсийн хэвийн хуваагдлыг дэмжиж, хүүхдийн ерөнхий хөгжил, дархлааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Селен

Селен нь тархи, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, дархлааны системийг бэхжүүлж, халдвар, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм.

Манган

Манган нь тархи, мэдрэлийн хөгжлийг дэмжих, ялангуяа анхаарал төвлөрөл, суралцах чадварыг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлэхээс гадна хүүхдийн яс, мөгөөрсний өсөлтийг дэмжих эрдэс юм.

Холбоотой мэдээлэл

Бидний үйлчилгээ