Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд:
Монгол эрэгтэйчүүдийн олонх нь өөрийн эрүүл мэндэд хожуу анхаардаг. Эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах зэрэг нь зөвхөн өвдсөн үедээ л хийгддэг нь харамсалтай. Үүний цаана “эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” гэдэг ойлголт хангалттай таниулагдаагүй, нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байдал оршсоор байна.
Энэхүү нийтлэлээр бид эрэгтэйчүүдийн дунд нийтлэг тохиолддог ч олонтаа үл анзаарагддаг, хожим нь амь нас, амьдралын чанарт ноцтой нөлөөлдөг эмгэгүүдийн талаар өгүүлэхээс гадна яагаад, хэзээ эмчид хандах шаардлагатай талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэж юу вэ?
Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бэлгийн чадавхтай холбоотой асуудал биш бөгөөд түүний дотор сэтгэл зүй, дааврын тэнцвэр, зүрх судасны тогтолцоо, шээс бэлгийн зам, яс булчингийн систем, нөхөн үржихүй зэрэг олон чухал хүрээ хамрагдана. Эрэгтэй хүн өөрийн бие махбодийн дохиог сонсож, тодорхой хугацаанд эмчид үзүүлж, оношлуулж, эрүүл мэндийн талаар мэдлэгтэй байх нь зөвхөн хувь хүний бус, гэр бүл, ажлын бүтээмж, улс орны чадамжид ч шууд хамаатай.
URO MED ЭМНЭЛЭГ
Уро Мед эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон дараах үйлчилгээг та бүхэнд үзүүлж байна.
- Дотрын өвчин эмгэгийн тусламж үйлчилгээ
- Мэдрэлийн эмгэгийн тусламж үйлчилгээ
- Уламжлалт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ
- Клиник лаборатори
- Дүрс оношилгоо
- Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
1. Простатын хорт хавдар: Чимээгүй өсдөг аюул
Постатын булчирхай буюу түрүү булчирхай нь зөвхөн эрэгтэйчүүдэд байдаг, үрийн шингэний найрлагыг үүсгэх үүрэгтэй эрхтэн юм. Гэвч нас ахихын хэрээр энэ эрхтэн өөрчлөгдөж, томрох эсвэл хорт хавдар үүсэх эрсдэлтэй болдог. Простатын хорт хавдар нь дэлхий даяар эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан хорт хавдрын нэг бөгөөд Монголд ч энэ тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс:
- 50-аас дээш нас
- Удамшил буюу гэр бүлийн гишүүнд энэ төрлийн хавдар оношлогдож байсан түүх
- Биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал
- Архины хэт хэрэглээ
- Уургаар баялаг, ногоо жимс багатай хооллолт
Шинж тэмдгүүд:
Эрт үедээ огт илэрдэггүй. Зарим тохиолдолд:
- Шээх үед өвдөх, шатах мэдрэмж төрөх
- Шээс тасалдах, даралт багасах
- Шөнийн шээс нэмэгдэх
- Бэлгийн чадавхи буурах
- Шээс эсвэл үрийн шингэнд цус үзэгдэх

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт:
ПСА (Prostate Specific Antigen) гэх шинжилгээг жилд нэг удаа хийлгэх нь эрт илрүүлэлтэд үр дүнтэй. Эрт оношлогдсон тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой. Тиймээс 45 наснаас хойш жил бүр урологичид хандаж, постатын үзлэг хийлгэхийг зөвлөж байна.
2. Тестостерон дааврын тэнцвэр алдагдал
Тестостерон бол эрэгтэй хүний хамгийн гол даавар бөгөөд бие махбодь, сэтгэл зүйн эрүүл мэндийг тэнцвэржүүлэхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Нас ахихын хэрээр энэ дааврын түвшин буурдаг бөгөөд зарим эрэгтэйчүүдэд энэ нь ноцтой шинж тэмдгүүдээр илэрдэг.

Шалтгаан:
- Насжилт
- Архины хэрэглээ
- Сэтгэл гутрал
- Чихрийн шижин
- Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны доголдол
Тестостероны дутагдлын шинжүүд:
- Ядрах, амархан сульдах
- Булчин багасах, хүч чадал суларна
- Бэлгийн дуршил багасах
- Таргалах, ялангуяа хэвлий орчим өөхлөх
- Сэтгэл санааны уналт
Тестостероны түвшин бага байх нь зөвхөн бэлгийн амьдралд бус, сэтгэл зүй, зүрх судас, ясны сийрэгжилт зэрэг олон асуудал дагуулах магадлалтай. Эмчийн заавраар дааврын шинжилгээ өгч, шаардлагатай бол нөхөн дүүргэх эмчилгээ хийлгэх нь чухал.

3. Бэлгийн замын халдварт өвчнүүд: Чимээгүй халдварын бодит аюул
Олон эрэгтэйчүүд БЗХӨ-г “эмэгтэйчүүдийн асуудал” гэж боддог нь түгээмэл эндүүрэл юм. Гэвч БЗХӨ нь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй халдварлаж, нөхөн үржихүй, бэлгийн чадавх, бүр цаашлаад зүрх, элэг, мэдрэлийн системд хүртэл нөлөөлж болно.
Түгээмэл халдварууд:
- Хламидия
- Гонорея
- Сифилис
- ХДХВ (HIV)
- Хүний хөхөнцөр вирус (HPV)

Халдварын шинж тэмдгүүд:
- Шээсний үед өвдөх
- Бэлэг эрхтнээс ялгадас гарах
- Бэлэг эрхтэн загатнах, улайх
- Түнх, хэвлийн доод хэсгээр өвдөх
- Шинж тэмдэггүй ч халдвар тараах боломжтой
Хэрэв та тогтмол бэлгийн хамтрагчгүй, бэлгэвч хэрэглэхгүй байгаа бол улирал тутам БЗХӨ-ийн үзлэгт хамрагдах нь “эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”-ээ хамгаалах хамгийн ухаалаг алхам юм.
4. Сэтгэл зүйн эрүүл мэнд: Хэлэлцэхээс илүү нуухыг илүүд үздэг сэдэв
Сэтгэл зүйн асуудлуудыг эрэгтэйчүүд ховор хуваалцдаг. Тэд өөрийгөө “тэсвэртэй байх ёстой” хэмээн бодож, дотроо бүгдийг хадгалсаар сэтгэл гутрал, стресс, хэт ядрал, цаашлаад амиа хорлох бодол зэрэг хүнд хэлбэрт хүрдэг.
Хүндрэлийн шалтгаан:
- Ажлын дарамт
- Санхүүгийн асуудал
- Гэр бүлийн харилцааны доголдол
- Нийгмийн хүлээлт, эрэгтэй хүний “төгс” дүр төрх
Шинж тэмдгүүд:
- Байнга ядрах, сонирхолгүй болох
- Нойргүйдэх эсвэл хэт их унтах
- Хоолны дуршил алдагдах
- Өөрийгөө үнэгүйдүүлсэн мэдрэмж
- Сэтгэл санааны уналт удаан үргэлжлэх
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээнд сэтгэл зүйчид хандах, ярилцах, дэмжлэг авах нь аймшиг биш, харин зоригтой алхам юм.
URO MED ЭМНЭЛЭГ
Уро Мед эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон дараах үйлчилгээг та бүхэнд үзүүлж байна.
- Дотрын өвчин эмгэгийн тусламж үйлчилгээ
- Мэдрэлийн эмгэгийн тусламж үйлчилгээ
- Уламжлалт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ
- Клиник лаборатори
- Дүрс оношилгоо
- Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
5. Та хэзээ эмчид хандах хэрэгтэй вэ?
Илэрч буй шинж тэмдэг | Хүлээлгүй шууд эмчид хандах шалтгаан |
---|---|
Шөнийн шээс нэмэгдэх, тасалдах | Простатын хорт хавдрын анхны шинж байж болно |
Сэтгэл гутрал, эрч хүчгүй байдал | Тестостероны дутагдал болон сэтгэл зүйн хямралын илрэл |
Бэлгийн чадавхи буурах, бэлгийн дур буурах | Дааврын өөрчлөлт, БЗХӨ, стресс |
Шээсний үед өвдөх, ялгадас гарах | БЗХӨ эсвэл шээс дамжуулах замын халдвар |
Гэнэт хэт ядрах, нойргүйдэх | Зүрх судас эсвэл сэтгэл зүйн асуудал |

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд бол ирээдүйн хөрөнгө оруулалт
Эрэгтэй хүн эрүүл байж гэмээнэ гэр бүлдээ түшиг тулгуур болж чадна. Бие махбодийн дохиог сонсож сурах, өөрийгөө хайрлах, шинжилгээ өгөхөөс айхгүй байх, тусламж эрэх нь сул дорой биш, харин хүчирхэг хүний шинж юм.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг цаг тухайд нь анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар олон эрсдэлтэй өвчнийг эрт илрүүлж, амьдралын чанараа хадгалах боломжтой.
Та хамгийн сүүлд хэзээ эмчид хандсан бэ?
Та илүү сонирхолтой мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкүүдээр зочлоорой!
- Гэдэсний микробиом гэж юу вэ? Эрүүл хооллолт таны дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хепатит В болон С вирус: Монголд хэрхэн илрүүлж, хэзээ эмчилгээ эхлүүлэх вэ?
- Үе мөчний өвдөлт ба остеоартрит: Монгол уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны хослол
- Архаг ядаргаа: Амьдралын хэв маяг, нойр, бамбай булчирхайн үйл ажиллагаатай ямар холбоотой вэ?