УЛАМЖЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ

Эрүүл хүн та эрүүл нийгмийн үндэс.

Уламжлалт, сэргээн засах эмчилгээ

Уламжлалт анагаах ухааны эмч судсаар оношлогоо хийж, таван цул зургаан сав эрхтэний өвчлөлийг оношилж тан эмчилгээ болон толгой, хүзүү, нуруу, үе мөчний өвчлөлийг оношлоод зүү төөнүүр засал, бариа засал, хануур шивүүр эмчилгээ, жин дэвтээлэг, эмийн ургамалтай шавар эмчилгээ, туулга эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээг сэргээн засах эмчилгээтэй хослуулан эмчилж байна.

Давуу тал:

Уламжлалт эмчилгээ

Тан эмчилгээ
Зүү эмчилгээ
Төөнүүр эмчилгээ
хануур эмчилгээ
Бариа засал эмчилгээ
Цөс туулгах эмчилгээ

Өвөрчлөл буюу төрөлх чанар гэж юу вэ?


Уламжлалт анагаах ухаанд тухайн хүн доорх 3 мөн чанарын аль нь давамгай байна тэр нь тухайн хүний төрөлхийн мөн чанар болж ямар хоол хүнс, явдал мөрөөр явбал эрүүл байх вэ, улиралдаа тохируулан яаж хооллох, ямар өвчлөлөөр өвчлөх магадлалтай байх, өвдсөн бол таны бие махбодид ямар эмчилгээ хийх вэ гэдэг нь хүртэл таны төрөлх мөн чанартай  холбоотой байдаг.

Манай эмнэлгээр үйлчлүүлснээр өөрийн төрөлх чанараа мэдэж, эмчилгээнээс гадна яаж хооллох зэрэг зөвлөгөөг авах боломжтой.

Хий төлөвтэй хүн

Биеийн галбир: Туранхай, нарийхан урт мөчтэй, эсвэл биеийн хэмжээ жижиг, арьсны өнгө нь хөхөлбөр, бараан, хуурай арьстай
Ой тогтоолт: Хурдан цээжилж, хурдан мартана
Хөдөлгөөн: Хөдөлгөөний идэвхитэй, хурдан түргэн хөдөлгөөнтэй
Зан харилцаа: Эелдэг, нийтэч, хөгжилтэй, их ярьдаг
Нойр: Нойронд сэргэг, нойргүйдэлд өртөх нь их
Амархан даарна, Заримдаа хөл гар нь хүйтэн байдаг. Хоолны шингээлт муутай, хоолны дуршил тогтворгүй

Шарын мөн чанартай хүн

Биеийн галбир: Булчинлаг, овор хэмжээ дунд зэрэг, арьс тослог, арьсны өнгө цайвардуу, шар , хөлрөмтгий
Ой тогтоолт: Хурдан цээжилж, удаан мартана, Оюуны чадамж өндөр
Хөдөлгөөн: Хөдөлгөөний идэвхи дунд зэрэг, спортоор хичээллэх сонирхолтой
Зан харилцаа: Хянуур, болгоомжтой, шулуун, шударга яриатай
Нойр: Нойрны хэмнэл тогтвортой
Амархан халууцаж хөлс их гарна
Ам их цангадаг тул шингэний хэрэглээ их Хоолны шингээлт хурдан тул, хоолны дуршил сайтай, амархан өлсөнө.

Биеийн галбир: Тарган, мах мариа ихтэй, биеийн хэмжээ том, арьсны өнгө цагаан
Ой тогтоолт: Удаан цээжилж, удаан мартана
Хөдөлгөөн: Хөдөлгөөний идэвхи сул, удаан хөдөлгөөнтэй
Зан харилцаа: Бүрэг ичимхий, зожиг, удаан яриатай, тайван
Нойр: Нойронд сайн, гүн бат унтана
Хүйтэнд тэсвэр муутай
Өлсөж цангах нь удаан, хоол боловсруулах үйл ажиллагаа сул, хоолны дуршил хэвийн

Уламжлалт, сэргээн засах эмчилгээ

Таньд дараах шинж тэмдэг илэрч байвал уламжлалт болон сэргээн засах эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна.

  • Бүх бие хүнд оргиж, ядарч сульдах, чих шуугих
  • Толгой, хүзүү, нуруу, үе мөчний өвдөлт зовиуртай
  • Зүрх судасны тогтолцооны эмгэг (зүрний эхо, зүрхний цахилгаан бичлэг хэвийн гарсан хэрнээ зүрхээр өвдөөд байдаг)
  • Амьсгалын замын эмгэг (хуурай цэр ихтэй ханиалгах гэх мэт)
  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг (өтгөн хаталт, гэдэс дүүрэх гэх мэт)
  • Шээс ялгаруулах замын эмгэгтэй (дүлж шээх, шээсний дараа дутуу шээсэн мэдрэмжтэй байх  гэх мэт)
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн хэм алдагдах, бага хэмжээтэй ирэх, өвдөлттэй ирэх гэх мэт зовиуртай
  • Сэтгэл санаа хямрах, нойргүйдэлт

Уламжлалт, сэргээх засах багц эмчилгээ

Нурууны бүтэц, Нурууны багц эмчилгээ
өвдөгний багц эмчилгээ
бүтэн биеийн багц эмчилгээ