ЗҮРХ, СУДАСНЫ ЭМЧИЛГЭЭ
Эрүүл хүн та эрүүл нийгмийн үндэс.
Зүрх, судасны эмчилгээ үйлчилгээ
Танд болон таны ойр дотны хүмүүст амьсгаадах, амьсгал давхцах, бачуурах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, хүзүүгээр хөших, шилбээр хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд зүрх, судасны мэргэшсэн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Оношилгоо
- Лаборатори (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны бүлэгнэлтийн шинжилгээ, биохими – холестрин, триглицерид, бага нягтралтай өөх тос, их нягтралтай өөх тос, тропонин, миоглобин, NT-proBNP, )
- Зүрхний бичлэг
- Зүрхний эхо кардиограмм /сүүлийн үеийн дэвшилтэт AI технологиор зүрхний шигдээсийг эрт оношлох/


Зүрх судасны эмгэгүүд
Манай зүрх, судасны тасаг нь дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж байна. Үүнд:
- Титэм судасны өвчин (зүрхний бах, зүрхний шигдээс, титмийн архаг цусан хангамжийн дутагдал)
- Кардиомиопати (тэлэгдлийн, зузааралт, рестриктив)
- Цусны даралт ихсэлтийн үеийн зүрхний өвчин
- Миокардит
- Халдварт эндокардит
- Зүрхний хавхлагын өвчин
- Зүрхний төрөлхийн гажиг
- Зүрхний хэрэх өвчин
- Үнхэлцгэн хальсны эмгэгүүд
- Зүрхний дутагдал
- Зүрхний хэм алдагдал
- Уушгины артерийн даралт ихсэлт