МЭДРЭЛИЙН ЭМГЭГ СУДЛАЛ

Эрүүл хүн та эрүүл нийгмийн үндэс.

Мэдрэлийн эмчилгээ

Тархины судасны эмгэгүүд

Мэдрэлийн тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношилж, эмчилж зөвлөгөө өгч байна.

Оношилгоо

тархины судасны өнгөт хэт авиан Допплер-Дуплекс шинжилгээгээр

Тархины судасны цусны урсгалын хурд, хөдлөл зүй

Судасны ханын
бүтэц, хатуурал, товруу

Гавлын гаднах,
доторх судасны
нарийсал, бөглөрлийг

Хиймэл оюун ухаан дээр суурилсан автомат хэмжилтээр маш өндөр түвшинд нарийвчлан дүрслэн харж үүссэн судасны атеросклерозын товруу, эмгэгийг хэмжиж, судасны нарийслын хувийг тогтоож, бөглөрөл буй эсэхийг шууд харж оношлогоо хийдгээрээ маш давуу талтай.

Тархины судасны өнгөт хэт авиан дуплекссонографи шинжилгээ нь тархины судасны өвчнүүд, тархины цус хомсрох харвалт, шигдээс үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлоход чухал ач холбогдолтой дүрс оношилгооны бусад аргуудтай харьцуулахад харьцангуй өртөг багатай, цаг хугацаа хэмнэсэн инвазив бус шинжилгээний арга юм.

Эмчилгээ

  • Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй /ЭМД-тай гэрээт оношуудаар хэвтсэн тохиолдолд /
  • Мэргэшсэн хамт олон
  • Тав тухтай өрөө