Дотоод шүүрлийн эмгэг судлал
Эрүүл хүн та эрүүл нийгмийн үндэс.

Дотоод шүүрлийн эмчилгээ
Уромед эмнэлгийн дотоод шүүрэл эмгэг судлалын тасагт дотоод шүүрэл болон бодисын солилцооны эмгэгийг оношилж эмчилж байна.
Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүс шалтгаангүй хэт их таргалах, турах, ам цангах, их шингэн уух, багалзуур орчим аажим томрох, нүд бүлтийх, яс хугарамтгай болох, удаан хугацаагаар ядарч сульдах зэрэг шинжүүдээс илэрвэл дотоод шүүрэл, булчирхайн эмгэг судлалын эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Дотоод шүүрлийн эмгэгүүд
- Чихрийн шижин хэв шинж 1 ба 2-ын эрт болон хожуу үеийн хүндрэлийг илрүүлэх оношилгоо, эмчилгээ, хяналт
- Бамбайн эмгэгүүд: /Үүнд: бамбайн дутагдал, зангилаат бахуу, тархмал, хордлогот бахуу, аутойммуны тиреодит, иод дутлын бахуу зэрэг/
- Бамбайн хавдар, хавдрын эмчилгээний дараах хяналт, эмчилгээ
- Бөөрний дээд булчирхайн эмгэгүүд
- Бамбайн дайвар булчирхайн эмгэгүүд
- Өнчин тархины булчирхайн эмгэгүүд
- Ясны сийрэгжилт
- Витамин д дутагдал
- Таргалалт
- Бодисын солилцооны хам шинж
- Жирэмсэн үеийн чихрийн шижин
- Жирэмсэн үеийн бамбайн эмгэг
