ДҮРС ОНОШИЛГОО
Эрүүл хүн та эрүүл нийгмийн үндэс.
Дүрс оношилгоо
Уромед эмнэлэг хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн сүүлийн үеийн ЭХО аппаратаар үйлчилгээ үзүүлж байна.
Samsung Medison Ultrasound V6 загварын эхо аппарат давуу талууд:
- Эмэгтэйчүүдийн умайн хавдрыг эрт илрүүлэх боломжтой
- Өндөр нягтрал болон ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд тохиромжтой сонголт юм.
- Самсунгийн дэвшилтэт дүрслэлийн технологиуд 5D программууд нь автоматаар ургийн эрсдэлийг эрт илрүүлэх давуу талтай.
- Дэвшилтэт TAI, TSI зэрэг дэвшилтэт программууд нь элэгний өөхжилтийг тоон утгаар тооцоолох давуу талтай.


Хэт авиан шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?
Оношилгоо хийлгэхэд тусгай бэлтгэл шаарддаггүй. Хэвлийн цуллаг эрхтнүүд тэр дундаа цөсний хүүдий шалгуулах тохиолдолд 6-8 цаг өлөн байх, давсаг түрүү булчирхай, эмэгтэйчүүд /умай,өндгөвч/ хэвлийгээр харахад давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай.
Хэт авиан шинжилгээг ямар хугацаанд хийлгэх вэ?
Эмчийн заалтаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор хугацаанаас үл хамааран оношилгоонд хамрагдана. Үзлэгээр аливаа нэг эрхтэнд голомтлог болон бүтцийн эмгэг илрээгүй, өөрт зовиургүй тохиолдолд шинжилгээнд жилд 1-2 удаа орно. Оношилгооны явцад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчийн товлосон цаг хугацаанд, хэрвээ зовиур өөрчлөлт илэрвэл тухай бүрд нь шинжилгээнд хамрагдах боломжтой.
Эхо оношилгоо
Хэт авиан шинжилгээ
Хэт авиан шинжилгээ /ЭХО/ нь өндөр давтамжтай дууны долгионы тусламжтайгаар хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаарх мэдээллийг богино хугацаанд авах оношилгооны арга юм.
Яагаад хэт авиан шинжилгээ хийдэг вэ?
Хэт авиан шинжилгээ нь хэвлийн цуллаг эрхтэн, хөх, бамбай булчирхай, умай дайвар, түрүү булчирхай болон зөөлөн эд зэрэг олон эрхтний эмгэгийг богино хугацаанд илрүүлэх боломжтой оношилгооны ач холбогдол өндөртэй шинжилгээ юм. Хэт авиан шинжилгээ нь туяаны ачаалалгүй, өртөг хямд, сөрөг нөлөөгүй, эсрэг заалтгүй, өвөрмөц бэлтгэл шаардагдахгүй.
Хэт авиан шинжилгээ хэрхэн хийгддэг вэ?
Хэт авиан шинжилгээ нь үүсгэн бүртгэгчийн /датчик/ тусламжтай өндөр давтамжтай дууны долгионыг хүний биеэр нэвтрүүлэн янз бүрийн нягттай эдийн зааг, гадаргуу дээрээс буцаж ойсон дууны долгионыг үүсгэн бүртгэгчээр хүлээн авч дэлгэц дээр дүрслэл гарган оношилдог арга юм.
Хэт авиан шинжилгээний аюултай юу?
Хэт авиан шинжилгээнд 2,5-16 МГц хүртэлх өндөр давтамжтай дууны долгион ашигладаг ба энэ нь хүний биед ямар нэгэн гаж нөлөө, хоруу чанар үзүүлдэггүй тул хэт авиан шинжилгээг хамгийн аюулгүй шинжилгээ гэж үздэг.
Хийгдэж буй эхо оношилгоо
Бамбайн ЭХО
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй
Дараах шинж тэмдэг илэрвэл Бамбайн ЭХО-д орохыг эмч зөвлөж байна.
– Хүзүүнд овгор зүйл мэдрэгдэх, томорсон мэт санагдах
– Хоолой зангирах, хоол залгихад хүндрэлтэй болох
– Амьсгалахад саадтай санагдах
– Ядарч сульдах, нойргүйдэх
– Жин нэмэгдэх эсвэл огцом турах
– Арьс хуурайших, нүүр хавагнах, үс унах
– Зүрхний цохилт түргэсэх, гар чичрэх, уур уцаартай болох
– Бамбайн дааврын шинжилгээ хэвийн бус гарах
Хөхний ЭХО
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй
Дараах шинж тэмдэг илэрвэл Хөхний ЭХО-д орохыг эмч зөвлөж байна.
– Хөхөнд ямар нэгэн хатуу зүйл тэмтрэгдэх
– Хөхний арьс улайх
– Хөхний толгой арагш татагдах
– Хөхөндөө суулгацтай
– Хөхний өвдөлт, халуурах
– Хөхний толгойноос эмгэг шүүрэл ялгарах
Хэвлийн ЭХО
Элэг, Цөсний хүүдий, Нойр булчирхай, Дэлүү – Бэлтгэл: 8-12 цагийн өмнөөс юм идэж уулгүй үзүүлэх. Дараах шинж тэмдэг илэрвэл хэвлийн ЭХО-д орохыг эмч зөвлөж байна.
– Хэвлий, аюулхайгаар өвдөх
– Гүйлгэх, өтгөн хатах
– Хэхрэх, дотор муухайрах
– Хэл өнгөртөх, цээж хорсох
– Хоолны дуршил муудах
– Халуурах, турах, ядрах
– Хэвлийн тодорхой бус өвдөлт
– Хэвлийд үүсгэвэр тэмтрэгдэх
– Хэвлийн гэмтэл
– Шарлалт илрэх
– Шалтгаан тодорхойгүй халуурах
Бөөр , Давсаг, Түрүү булчирхайБөөр , Давсаг, Түрүү булчирхай – Бэлтгэл: Тусгай бэлтгэл шаардлагагүй ч оношилгооноос хамаарч давсганд шээстэй байх. Дараах шинж тэмдэг илэрвэл хэвлийн ЭХО-д орохыг эмч зөвлөж байна.
– Нүүр хавагнаж, сэлхрэх
– Биеийн жин буурах
– Бүсэлхий нуруугаар өвдөх
– Шээсний гарц өөрчлөгдөх /өнгө, үнэр, хэмжээ/
– Шээх үед өвдөх, хорсох
– Нуруугаар болон шээсний сүвээр өвдөх
– Бөөрний хавдар сэжиглэх
– Цусаар шээх
– Бөөр, шээсний замын архаг халдвар
– Гэмтэл
– Шалтгаан тодорхойгүй халуурах
Зүрхний ЭХО
Манай зүрх, судасны тасаг нь дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж байна. Үүнд:
– Титэм судасны өвчин (зүрхний бах, зүрхний шигдээс, титмийн архаг цусан хангамжийн дутагдал)
– Кардиомиопати (тэлэгдлийн, зузааралт, рестриктив)
– Цусны даралт ихсэлтийн үеийн зүрхний өвчин
– Миокардит
– Халдварт эндокардит
– Зүрхний хавхлагын өвчин
– Зүрхний төрөлхийн гажиг
– Зүрхний хэрэх өвчин
– Үнхэлцгэн хальсны эмгэгүүд
– Зүрхний дутагдал
– Зүрхний хэм алдагдал
– Уушгины артерийн даралт ихсэлт